Өнгөрөгч амралтын өдөр буюу ням гарагт ОХУ-ын Кемерово хотын “Зимняя вишня” худалдааны төвд гал гарч олон хүний амь эрсэдсэн харамсалтай үйл явдал тохиосон билээ. Гал гарсан асуудалд тус улсын төрийн тэргүүн дүгнэлт өгсөн бөгөөд дахин санамсар болгоомжгүйн улмаас ийм асуудал гаргахгүй байх тал дээр анхаарах ёстой гэдгийг дуулгасан юм.
Үүнээс гадна галд өртөн амь насаа цаг бусаар алдсан хохирогчдын ар гэрт нэг сая рублийн нөхөн төлбөрийг Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс гарган өгнө гэж Ерөнхий сайд Дмитрий Медведев мэдэгдсэн байна. Энэ нь тогтоосон хууль, журмын дагуу хийгдэж байгаа ажил юм байна. Мөн Кемерово хотын захиргааны зүгээс дээрхтэй адил хэмжээний нөхөн төлбөр олгох гэж байгаа аж.
Галын улмаас амиа алдсан 64 хүний цөөнгүй нь тус төвийн кино театрт үзвэр үзэж суусан хүүхдүүд гэж мэдээлжээ.