Сан-Францеско хотын зөвлөлөөс үслэг эдлэлийн хувцас ба аксессуар зарахыг хориглохоор санал нэгджээ. Уг шийдвэр 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр хэрэгжинэ.
Дэлхийн амьтан хамгаалагчид энэ шийдвэрийг баяртайгаар угтаж авсан бол наймаачид дургүй байгаа гэнэ. Урьдчилан гаргасан тооцоогоор наад зах нь 50 гаруй аж ахуйн нэгж бизнесээ алдах болж байна. Ломбардууд, арилжааны бус байгууллагууд, хуучин хавцасны дэлгүүр үслэг эдлэл худалдаж болох учраас хотын эдийн засагт энэ шийдвэр хор хөнөөлгүй гэж хотын зөвлөл үзэж байгаа гэнэ.
Амьтдыг ивээгч гэгээнтэн Франциск Ассизскийн нэрээр нэрлэгдсэн хот амьтдад ийнхүү хүмүүнлэгээр хандахаар болж байна. Ийм шийдвэрийг Холливуд ба Берклид батлан хэрэгжүүлж байгаа юм.
Сэтгэгдэл (1)