Өмнөд Солонгос улсын баруун хэсэг буюу Сөүл, Инчон зэрэг хотуудын агаарын бохирдлын хэмжээ аюултай байдалд хүрч, үзэгдэх орчин хязгаарлагдаж, олон улсын агаарын нислэгүүд хойшлогджээ.
Хятад улсаас эхлэлтэй нүдэнд үл үзэгдэх жижиг тоосонцор нь салхинд хөөгдөн далай дээгүүр дамжин Өмнөд Солонгост очиж, ийнхүү бохирдол үүсгэсэн юм байна. Агаарын бохирдол аюултай хэмжээнд хүрсэн тул иргэд гадаа гарахдаа амны хаалт зүүж байгаа бол зарим автобус компаниуд үйлчлүүлэгчдэд амны хаалтыг үнэгүй тарааж эхэлжээ.
Сөүл хотын захиргаанаас эхний ээлжинд 10.000 гаруй амны маскийг үнэгүй тараах ба агаарын бохирдол буурахгүй бол дахин нэмэх юм байна.