Хятадын санхүүгийн зохицуулагчид крипто валютад бууж өгсөн ч цахим мөнгөн тэмдэгтийг үргэлжлүүлэн дэмжсээр байна.
Хятадын Ардын банкны ерөнхийлөгч Жоу Сяочуань өнгөрсөн баасан гарагт хийсэн хэвлэлийн хурлын үеэр цаасан мөнгөн тэмдэгт нэг л өдөр ашиглалтаас гарна гэв.
Хятадын Ардын банк цахим мөнгөн тэмдэгтийг илүү хурдан, хямд төлбөрийн хэрэгслийн хувьд хөгжүүлэх арга замыг хайж байгаа гэж Ж.Сяочуань хэлээд биткойноос болгоомжлохыг дахин анхааруулсан байна. Биткойн нь төлбөрийн хэрэгсэл гэхээс илүүтэй спекуляци буюу ханшийн зөрүүнээс ашиг хийх үйл явц болохыг тэрбээр тайлбарлаж байна.
Жоу Сяочуань тэтгэвэрт суухаасаа өмнө хийж буй сүүлийн хэвлэлийн хурал энэ болж байна. Тэрбээр биткойны талаар “Бид спекуляци хийдэг бүтээгдэхүүнд төдийлөн дуртай биш” гээд “Нөхөж барамгүй хохирол амсахаас нь өмнө хүмүүст анхааруулах нь бидний үүрэг” гэжээ.
БНХАУ нь нэгэнтээ биткойны хамгийн идэвхитэй нутаг байсан юм. Гэхдээ өнгөрсөн онд энэхүү криптовалютыг хориглосон юм.