Нью-Йорк хотын төвд 100 мянган хүн жагсаал хийж галт зэвсгийн чөлөөтэй худалдаанд хяналт тогтоохыг шаардав. Жагсагчид хотын төв цэцэрлэгээс Манхэттэний Мидтаун хүртэл жагсчээ. Тэдний замд хэд хэдэн индэр зассан байв. Жагсагчдын нэг болох Меган Бонер үг хэлэв. Тэрээр "Томчуудын болчимгүй шийдвэрээс 17 хүүхэд амиа алдлаа. Бид өөрчлөлт гарахыг хүлээсээр байна" гэж хэлжээ. Меган Бонер нь 17 сурагч амиа алдсан буудалцаан гарсан Флоридагийн сургуулийн сурагч юм.
Үүнээс өмнө Флорида мужийн захирагч сургуульд болсон буудалцааны дараа сэтгэцийн ямар нэгэн өвчтэй хүмүүст галт зэвсэг худалдахад хязгаарлалт тавих санал дэвшүүлсэн. Ерөнхийлөгч Трамп ч хурдан буудлагын винтов бууны худалдааг хязгаарлах баримтад гарын үсэг зурсан зэрэг өөрчлөлтүүд хийгдсээр байгаа юм.