ОХУ-ын зэвсэгт хүчний жанжин штабын дарга Валери Герасимов “ОХУ-ын арми стратегийн олон чиглэлд эргүүлийн пуужингийн арми байгуулсан” хэмээн мэдэгджээ.
ТАСС агентлаг түүний үгээс эш татаж мэдээлэхдээ “Эдгээр эргүүлийн пуужин гол нь хязгаарлан хориглох үүрэг гүйцэтгэнэ. Эргүүлийн пуужинд туйлын оновчтой сумны хошуу ачиж байгаа бөгөөд радар, өндөр үр ашигтай мэдээлэл уламжлах технологийг ашиглан, богино хугацаанд хөөргөх бэлтгэл хийж чадна” гэжээ.
ОХУ-ын цэргийн эргүүлийн пуужингийн технологи нэлээд боловсронгуй болсон бөгөөд эргүүлийн пуужингийн армийг байгуулах зорилго бол цөмийн бус зэвсгээр зарим цөмийн зэвсгийг орлуулан дайсныг хориглох үүргийг биелүүлэхийн төлөө юм гэж ОХУ-ын шинжээчид үзэж байгаа аж.