Дэлхийн шилдэг эмэгтэй эрдэмтдэд шагнал гардуулах ёслол Парис хотноо ЮНЕСКО-гийн төв байранд болжээ. ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал Одри Азулай, "L'Oréal" сангийн гүйцэтгэх захирал Jean-Paul Agon нар дэлхийн шилдэг эрдэмтэн эмэгтэйчүүдийн шагналыг гардуулан өгсөн байна.
Энэхүү шагналыг эмэгтэйчүүдийн амжилттай түншлэлийн 20 жилийн ойг тохиолдуулан гардуулахаар болж өнгөрсөн оны арваннэгдүгээр сард шилдэг эмэгтэй эрдэмтдийн нэрийг тодруулан зарласан ажээ.
Өмнөд Африкийн эрдэмтэн, хүүхдийн эрүүл мэнд судаач Heather ZAR, БНХАУ-ын эрдэмтэн, биологич Meemann CHANG, Их Британийн ургамлын молекулын биологич Caroline DEAN, Канадын эрдэмтэн, биологич Janet ROSSANT, Аргентины экологич Amy T. AUSTIN нар энэхүү нэр хүндтэй шагналын эзэд болжээ.
Энэ үеэр шинэлэх ухааны салбарт эмэгтэйчүүдийн идэвх, оролцоо хангалтай түвшинд хүрээгүй хэвээр байгааг онцолсон байна. Тухайлбал Европийн шинжлэх ухааны салбарын удирдах албан тушаалын 11 хувьд нь л эмэгтэйчүүд ажиллаж байгаа бөгөөд Нобелын шагналтнуудыг гурван хувь нь эмэгтэйчүүд байгаа аж.
Тиймээс эмэгтэйчүүдийн эрдэм шинжилгээний ажлыг дэмжих, шинжлэх ухааныг хөгжүүлэхийн тулд жендерийн тэнцвэртэй байдлыг нэмэгдүүлэх өөрчлөлтийг хурдасгахыг чухалчилж байгаагаа ЮНЕСКО болон “L’Oréal” сангийн удирдлагууд онцолжээ.