Варшав дахь ОХУ-ын ЭСЯ-ны байр
Европын 20 орчим улс ОХУ-ын дипломатуудыг эх онроосоо албадан гаргахаар бэлтгэж эхэлжээ. Тэд “Москвагийн тагнуулын сүлжээ”-нээс сэргийлэх нэрийн дор ийнхүү нэгдэж байгаа аж. Их Британи улс тагнуулч асан С.Скррипалийг хордуулсан хэрэгт ОХУ-ыг буруутгаж, дипломатуудыг гаргахаа зарласан. Дээрх 20 улс энэ тал дээр Их Британитай санаа нэгтэй байгаагаа илэрхийлэн дээрх жишээг дагаж байгаа ажээ.
“Ажиллагаа” энэ сарын 26-ны өдөр эхэлнэ гэж Лента.ру цахим хуудсанд мэдээлсэн байна.
“The Times”-т мэдээлснээр бол Франц, Герман, Польш, Ирланд, Голланд, Эстон, Латви, Литва, Болгар, Чех, Даниас гадна өөр есөн орон энэ ажиллагаанд нэгдэж, Оросын дипломатуудыг хөөн гаргах гэнэ.