Дээрхийн гэгээн Далай лам нас өндөр болж, нэлээн ядарсан тул гадаад орнууд дахь айлчлалаа багасгахаар болсон талаар хэвлэлийн төлөөлөгч нь мэдэгджээ. Далай лам энэ жил 82 нас сүүдэр зооглож байгаа аж.
'Дээрхийн гэгээнийг олон улс орон эх орондоо айлчлахыг урьдаг. Гэвч олон жилийн турш дэлхийн улс орнуудаар айлчилж, сургаал ном айлдсан Далай лам нас өндөр болсны учир энэ жилээс олон нийтийн зарим үйл ажиллагаанд оролцохоос татгалзах болсон” хэмээн түүний төлөөлөгч Соном Дагпу мэдэгдсэн байна.
Тэрбээр мөн Далай ламын лагшин тунгалаг, Энэтхэгт байгаа талаар ярьсан байна.
Дээрхийн гэгээн дэлхийн улс орны лидерүүд тангараг өргөхөөс авхуулаад тууз хайчлах зэрэг олон нийтийн янз бүрийн үйл ажиллагаанд урьдаг гэнэ. Дээрх үйл ажиллагаанууд хэдхэн цаг үргэлжилдэг боловч Далай лам заримдаа бүтэн долоо хоногийн турш олон нийтэд сургаал ном айлдах тохиолдол байдаг гэнэ.
Далай лам өнгөрсөн хугацаанд дэлхийн улс орнуудад Буддын шашны сургаал, ном айлдахын зэрэгцээ Түвдэд соёлын эрх чөлөө олгоход Хятадад шахалт үзүүлэхийг улс төрчдөд уриалж ирсэн.
Өнгөрсөн жил Далай лам дэлхийн найман өөр хотод олон нийтийн үйл ажиллагаанд оролцсон юм.
Далай лам Түвдээс дүрвэж, Энэтхэгт очсоны 60 жилийн ой энэ сард тохиож байгаа гэнэ.