БНХАУ-ын дарга Си Жиньпин 13 дахь удаагийн Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын анхдугаар чуулганыг хааж үг хэллээ. Түүний Бээжин хотын Ардын их хурлын танхимд хэлсэн үгнээс онцлох ишлэлүүдийг хүргэж байна.
ЗҮРХ СЭТГЭЛИЙНХЭЭ ХАМГИЙН ӨНДӨРТ АРД ТҮМНЭЭ БАЙЛГА
Төрийн бүх байгууллагын ажилтнууд албан тушаал, байр суурь хэр өндөр эсэхээс үл хамааран бүгд “Манай улс бол БНХАУ” гэдгийг санаж явах хэрэгтэй. Зүрх сэтгэлийнхээ хамгийн өндөрт ард түмнээ байлгаж, бүх хүчээрээ ард түмэндээ үйлчил. Тэдний эрх ашиг, аз жаргалын төлөө хичээнгүйлэн ажилла.
АРД ТҮМЭН БОЛ ЖИНХЭНЭ БААТАР
Ард түмэн бол түүхийг бүтээгчид, тэд бол жинхэнэ баатар.Хятад үндэстний сүр хүчит хөгжлийн түүхийг Хятадын ард түмэн бичсэн. Бидний үлэмж баялаг соёл иргэншил бол Хятадын ард түмний бүтээл юм. Хятад үндэстний шийдэмгий, няцашгүй оюун санааг Хятадын ард түмэн төлөвшүүлсэн.Чинээлэг, хүчирхэг алхам ард түмний чармайлтаар бий болно.
АЗ ЖАРГАЛЫГ ХҮСЧ БАЙВАЛ ЧАРМАЙХ ХЭРЭГТЭЙ
Хорвоо дээр бэлэн зууш мэт сайхан ажил гэж хаа ч үгүйг хятад үндэстэн эртнээс мэднэ. Тиймээс аз жаргалыг хүсч байвал чармайх хэрэгтэй.
ЭВ НЭГДЭЛГҮЙ УЛСЫН ХӨГЖИЛ УРАГШЛАХГҮЙ
Эв нэгдэл бол хүч юм. Эв нэгдэлтэй байж урагшилна. Эв нэгдэлгүй улсын хөгжил урагшлахгүй. Үүнийг Хятадын ард түмэн өөрсдийн туулсан туршлагаас сайн мэднэ.
ЗАМ ХЭДИЙ УРТ Ч ЯВЖ БАЙЖ ХҮРНЭ
Хятадын ард түмэн уул хэдий өндөр ч авирваас оройд нь гарч болох, зам хэдий урт боловч явж гэмээнэ хүрнэ хэмээн итгэдэг билээ.
ЦАГ ХУГАЦАА ХҮНИЙГ ХҮЛЭЭДЭГГҮЙ
Бодит байдалд нийцүүлэн төлөвлөгөөгөө өөрчлөх нь шинэ манлайлал юм. Зам урт боловч цаг хугацаа хүнийг хүлээдэггүй. Тиймээс өчүүхэн хайнга байдлыг ч хүлээн зөвшөөрч үл болно. Бид одоогийн байдалдаа сэтгэл ханаж болохгүй юм. Биеийн амрыг харах, баярлаад зовлонгоо мартах, хүч чадлаа дайчлахаа умартаж таарахгүй. Үүргээ санаж, эрч чармайлттай, шинэ цагийн гарамгай амжилтыг хичээнгүйлэн бүтээцгээе.
АРД ТҮМНИЙ ДЭМЖЛЭГЭЭР БҮХ АЛДАА,ОНООГ ДҮГНЭЖ БОЛНО
Ард түмний дэмжих, сайшаах, жаргалтай байх, хүлээн зөвшөөрөх эсэхээр бүх ажлын алдаа оноог дүгнэж болно. Иргэдийн анхаарал хандуулсан, бодитой, ашигтай асуудлуудыг шийдвэрлэхэд чармайлт гаргаж, бүх Хятадын ард түмэн, охид хөвгүүдтэйгээ БНХАУ-ын сэргэн мандаж буй түүхийг бүтээх үйл явцын дунд дахь аз жаргал, алдар хүндээ хуваалцья.
ЭХ ОРНОО ЗАДЛАН БУТАРГАХ ҮЙЛДЭЛ ЯЛАГДАЛД ХҮРГЭНЭ
Эх орноо задлан бутаргах үйлдэл, арга заль ялагдал хүлээх нь гарцаагүй. Бүгд ард түмний зэмлэл болоод түүхийн ялыг хүртэнэ.Хятадын ард түмэн няцашгүй сэтгэлийн тэнхээтэй, итгэл дүүрэн улс. Улсыг хуваах гэсэн бүх үйл ажиллагааг ялан дийлэх чадвар хангалттай бий. Хятадын ард түмэн, хятад үндэстэнд нийтлэг итгэл, үнэмшил бий. Тэр бол: Манай агуу эх орны бүхий л нутаг дэвсгэрийн өчүүхэн хэсгийг ч Хятад улсаас салгаж, тусгаарлаж хэрхэвч чадахгүй.
ХҮН БҮР ШУДАРГА БАЙ
Бусдыг айлган сүрдүүлж дадсан хүн бүгдийг энэ өнцгөөс хардаг. Хятадын ард түмэнд хүн төрөлхтний энх тайван, хөгжил дэвшлийн төлөө хувь нэмэр оруулах чин хүсэл эрмэлзэл, бодит үйл хэрэг бий. Хүн бүр шударга бай!
ШИНЭ ЭРИН ХҮН НЭГ БҮРТ ХАМААРАЛТАЙ
Шинэ эрин үе хүн нэг бүрт хамааралтай. Хүн бүр шинэ эрин үеийн гэрч, эхлүүлэгч, байгуулагч юм. Гагцхүү чин сэтгэлээр нэгдэж, хамтран зүтгэвэл хятадын ард түмний мөрөөдлөө биелүүлэх алхмыг хориглох хүч гэж үгүй. Хүсэл мөрөөдлөөр дүүрэн маргааш руу урагшилцгаая.
Сэтгэгдэл (1)