Саудын Арабын эрх баригчид өнгөрсөн оны арваннэгдүгээр сард хааны удмын 11 ханхүү, дөрвөн сайд тэргүүтэй төр, засгийн өндөр тушаал хашиж байсан хүмүүсийг авлига хээл, хахуулийн хэрэгт сэжиглэн баривчилсан билээ.
Тэдгээр авлигачдаас хөрөнгийг нь хурааж, улсын төсөвт төвлөрүүлэх асуудал тухайн үед яригдаж байсан. Тэгвэл энэ ажиллагаа явагдсаны үр дүнд авлигачдын төрөөс завшиж нуусан хөрөнгөөс 100 гаруй тэрбум ам.доллар хураажээ. Угсаа залгамжлах ханхүү Мухаммад бен Салман энэ талаар мэдээллээ.
Мухаммад бен Салман.
Тэрээр “Авлигачдаас хураасан хөрөнгө 100 тэрбумаас давсан. Гэхдээ энэ бол хүсч байсан хэмжээ биш. Арай өөр дүн хүлээж байсан. Баривчилгааны гол зорилго нь мөнгө хураах биш, авлигачдад сануулга өгөх байсан. Хуулийн өмнө хариуцлага хүлээх юм байна гэсэн дохиог авлига, өгч, авах гэж байгаа этгээдүүдэд сануулах хэрэгтэй байсан” гэж CBS сувагт өгсөн ярилцлагадаа дурджээ.
Сэтгэгдэл (5)