-Ирландын тусгаар тогтнолын өдөр бөгөөд Ирландыг ивээгч хувилгаан Петрийн дурсгалын баярыг ирландчууд тэмдэглэдэг. Хувилгаан Ирландад христийн шашны түгээж бүх могойг хөөсөн гэх домог байдаг.
-Муай Тай гэдэг Тайландын үндэсний тулааны урлагийн баярыг тайландчууд энэ өөр тэмдэглэдэг.
-1452 - Испанийн цэргүүд Гранадагийн эмирт улсыг дарахаар цэрэг илгээжээ. Тулаан эцэстээ испаничуудын ялалтаар өндөрлөсөн юм.
1780 - Америкийн хувьсгал. Эх газрын армийн бие бүрэлдэхүүнд генерал Жорж Вашингтон илгээлт илгээв. Илгээлтэд "Та бүхэн эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө нэгэн цул мэт тэмцэх ёстой" гэж дурдсан байв.
1824 - Их Британийн нийслэл Лондон хотод Англи болон Голландын тал Малайн хойгийг хуваан захирах Англи-Голландын гэрээнд гарын үсэг зуржээ. Хэдийгээр англичууд Малайн хойгийг бараг бүхлээр нь захирч байсан ч Суматра болон Ява эрэг дагуух бүлэг хэдэн арал Голландчуудын мэдэлд байсан юм.
-Оросын суут зураач Михаил Врубель төржээ
Михаил Александрович Врубель 1856 оны гуравдугаар сарын 17-нд Омск хотноо төржээ. Петербургийн уран зургийн академид (1880-1884) суралцан төгссөн байна. Тэрээр Итали, Францад олон удаа очиж байсан ба Герман, Грек, Швейцариар мөн аялж байв.
А.А. Иванов, Н.Н. Ге нарын уламжлалыг даган Врубель өөрийн уран бүтээлдээ хүний ахуй амьдрал, сайн муугийн ёс суртахуун ба гүн ухааны сэдвээр бүтээл туурвисан зураач байлаа. Врубель романтизм, Дундад зуун ба Сэргэн мандал, эртний домог, орос үлгэрт ханддаг байсан бөгөөд түүний уран зурагт мөрөөдөл нь Оросын дүрслэх урлагийн эхний үеийн бэлэгдлийн урсгалыг хадгалсан байдаг. Монуманталь стиль, урлагийн үндэсний хэлбэрийн хайлт нь чимэглэлийн хэмт шийдвэрээр баяжуулагдан зургууд нь “модерн” болж чадсан юм.
Түүний бүтээл симболизмаас хамаагүй өргөн цар хүрээтэй. Хорвоогийн ээдрээтэй тайллыг хийхээр оролдохдоо тэрээр хүмүүсийн мэдрэмжийг бүтээлдээ уран сайхнаар оруулж өгчээ. Тэр нь түүний "Пан" 1899, "Шөнө" 1900, "Галт борын цэцэг" 1900 зэрэг зургуудад нь маш тодруун гарсан байдаг. Врубель Москвад суурьшин Абрамцевын уран бүтээлчдийн дугуйланд орох үед түүний монументализм үзэл оргилдоо хүрсэн гэдэг. 1900-гаад оноос уран бүтээлд нь эмгэнэлт тайлагнал ноёрхож ирлээ. Тэрээр 1902 оноос сэтгэлийн хүнд гажигтай болсон бөгөөд тэр нь уран зурагт нь илэрч байлаа. Зураач 1910 оны дөрөвдүгээр сарын 14-нд Петербургт нас баржээ.
1860 - Шинэ Зеландын уугуул иргэд европын түрэмгийлэгчдийн эсрэг дайн дэгдээв.
1861 - Италийн хаант улс байгуулагджээ.
1921 - Гуравдугаар сарын үндсэн хуулийн хүрээнд Польшийн бүгд найрамдах хоёрдугаар улс байгуулагдав.
1941 - АНУ-ын нийслэл Вашингтон хотод Үндэсний уран зургийн галерей байгуулагдав. Галерейн нээлтэд АНУ-ын ерөнхийлөгч Франклин Д.Рузвельт оролцжээ.
1947 - Стратегийн бөмбөг тээгч "Торнадо Б-45" онгоц анхны нислэг үйлдэв.
1948 - Бельгийн нийслэл Брюссель хотноо болсон Хойд Атлантын гэрээний хуралдаанаар Бельги, Франц, Люксембург, Нидерланд, Их Британи улсууд Умард Атлантын цэргийн эвсэл буюу НАТО-г байгуулах гэрээнд гарын үсэг зурав.
1950 - АНУ-ын Калифорнийн их сургуулийн судлаач эрдэмтэд химийн үелэх системийн 98 дахь элемент болох калифорниумыг нээж, үелэх системд байршуулжээ.
1957 - Филиппиний Чебү аралд онгоц осолдож, тус улсын ерөнхийлөгч Рамон Магсайсай болон өөр бусад 24 хүн амиа алдав.
1959 - Буддын шашны тэргүүн 14-р Далай лам Данзанжамц Төвдөөс дүрвэн гарч, Энэтхэгт иржээ.
1963 - Индонезийн Бали арал дээр орших Агунг галт уул дэлбэрч, 1,100 хүн амиа алдав.
1968 - АНУ-ын засгийн газар Юта мужийн "Гавлын хөндий"-д мэдрэлд нөлөөлөх хорт хийг туршжээ. Туршилтын явцад 6,000 хонь үхсэн байна.
1969 - Израилийн ерөнхий сайдаар Голда Мейр сонгогдов. Ингэснээр тус улсын түүхэнд анхны эмэгтэй ерөнхий сайд болжээ.
1970 - Вьетнамын дайны үеэр Ми Лай тосгонд энгийн иргэдийг хоморголон устгасан гэх үндэслэлээр 14 офицерыг яллав.
1973 - Вьетнамын дайн дуусч, дайнд явсан цэргүүд гэрийнхэнтэйгээ уулзаж байгаа мөчийг гэрэл зургийн дурандаа буулгасан Слава Ведерын зураг Пулитцерын шилдэг гэрэл зургийн шагнал авчээ.
1992 - Аргентины Буонес-Айрес хотод байрлах Израилийн элчин сайдын яамны гадаа бөмбөг суурилуулсан машин дэлбэрч 29 хүн амиа алдан, 242 хүн шархдав.
2000 - Угандагийн үндсэрхэг үзэлтэй "Бурханы зарлигтай арван армийн шинэчлэлийн хөдөлгөөн"-ий 530 гишүүн зулын гол болж амиа егүүтгэжээ. Хожим нь хэргийн газарт үзлэг хийхэд дээр хүмүүсээс гадна 248 хүний цогцос нэмж олдсон гэдэг.
2003 - Иракийг чөлөөлөх цэргийн ажиллагаанд Их Британийн тал оролцох саналыг хүчтэй эсэргүүцэж байсан Гадаад харилцаа үндэстнүүдийн холбооны асуудал хариуцсан сайд Робин Кук өөрийн хүсэлтээр ажлаа өгчээ.