Филиппиний Ерөнхийлөгч Родриго Дутерте өөрийн орныг Олон улсын эрүүгийн шүүхийн бүтцээс гаргахаар шийджээ. Олон улсын эрүүгийн шүүхээс Филиппиний эрх баригчдын хүний эрхийн эсрэг гэмт хэргийг мөрдөн шалгахаар болсны дараа тэрээр ийм шийдвэр гаргажээ гэж "Reuters" мэдээлэв.
Олон улсын эрүүгийн шүүхд гишүүн болгосон Ромын статусыг баталгаажуулан Дутарте гарын үсэг зурах ёстой баримтыг эргүүлэн татахаар болсон байна. Түүний хэлснээр, тус улсад тулгаж байгаа ял нь “өөрт нь болон өөрийн захиргаанд тулгасан ямар ч үндэслэлгүй, өмнө нь гарч байгаагүй, доромжилсан хандлага” гэнэ.
Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын статусыг НҮБ-ын ивээл дор бүрэн эрхэт төлөөлөгчдийн бага хурал 1998 онд хүлээн зөвшөөрчээ. Түүний дүрэм журмаар Олон улсын эрүүгийн шүүхийн гишүүн орнууд нь гарах эрхтэй бөгөөд өргөдлөө өгснөөс хойш жилийн дараа уг шийдвэр нь хүчин төгөлдөр болдог ажээ.
Филиппиний лидер гуравдугаар сарын 13-нд мэдэгдэл хийн НҮБ-ын хүний эрхийн төлөө тэмцэгчид тус оронд хүний эрх зөрчигдөж байгааг мөрдөж эхэлбэл тэднээр матар хооллоно гэж сүрдүүлсэн байна.
Сэтгэгдэл (2)