Узбекистаны нийслэл Ташкент хотод нялх хүүхдийн биед 16 ширхэг зүү зоосон аймшигт хэрэг гарсан байна. Түргэн тусламжийн дуудлагаар хүргэгдэж ирсэн 11 сартай хүүд Ташкентын Түргэн тусламжийн төвийн эмч нар мэс засал хийж, 13 ширхэг зүүг гаргаж авч, амийг нь аварчээ.
Зүү хүүхдийн шээсний сүв, хүзүү, зүрх зэрэг газарт байсан гэнэ. Үлдсэн гурван зүү хүүхдийн биед байгаа, гарган авч чадаагүй байгаа аж. Зүүг хүүхдийн биед хэрхэн оруулсан талаар мэдээлэл одоогоор байхгүй, хуулийн байгууллага шалгаж байгаа юм байна.