Одоогоос 100 жилийн өмнө буюу 1918 оны гуравдугаар сарын 12-нд Оросын нийслэлийг Москва хот руу шилжүүлэх шийдвэр гарч байжээ. 1918 он бол Оросын хувьд хүнд нөхцөлд байсан үе юм. Иргэний дайнд туйлдсан Орос оронд өлсгөлөн нүүрлэж, улс төрийн хямрал дээд цэгтээ хүрсэн, дэлхийн нэгдүгээр дайн дөнгөж дуусч Европ тэр даяараа эмх цэгцгүй байсан үед засгийн эрхийг авсан большевикүүд эрх мэдлээ тогтоон барихын тулд Оросын нийслэлийг хилээс аль болох хол байлгах хэрэгтэй болсон. Гэхдээ большевикуудын хувьд Москва эсвэл Нижний Новгород гэсэн хоёр хувилбар байсан юм.
Гэсэн ч эцсийн мөчид Москваг сонгосон. Түүхч Армен Гаспарян РИА Новости-д ярихдаа большевикуудын удирдагч Ленины сонирхлыг Москва нэг их татахгүй байсан ч хувьсгалын Петербургийн үеэс салах хэрэгтэй байсан, засгийн эрхийг авч улс орны удирдлагаа батжуулахад Петербургтэй харьцуулахад нам тайван газар хэрэгтэй байсан хэмээн тайлбарлажээ.
Эх сурвалж: РИА НОВОСТИ