Кувейт улс цаашдаа гадаадаас зөвхөн эрүүл энх хүмүүсийг л хүлээн авах гэнэ. Арабын энэ оронд гадаадын цагаач ажилчин олон бий.
Кувейтийн Эрүүл мэндийн яамнаас улс орондоо байнгын оршин суух эрх олгохдоо эрүүл мэндийн нарийн үзлэг хийхээр болжээ. Яамнаас виз олгохгүй шалтгаан болох нийт 22 өвчний нэрийг албан ёсоор зарлалаа. Эдгээр өвчний тоонд бөөрний дутагдал, даралт өндөр байх, хорт хавдар, чихрийн шижин багтсанаас гадна хараа муу хүнд ч хориг тавихаар болсон байна. Халдварт өвчингүй хүмүүст виз олгохоо байсан анхны тохиолдол энэ болжээ.