Оросын цэргийн тагнуулч, хурандаа асан Сергей Скрипаль болон түүний охиныг хордуулахад хэрэглэсэн мэдрэл саажуулдаг үл мэдэх бодисын ул мөр Британийн Солсбери хотын “Zizi” ресторанаас илэрсэн байна. Энэ талаар Би-би-си корпораци ингэж мэдээлжээ.
Өрнөдийн тусгай албадын талд ажиллаж байсан бөгөөд ОХУ-ын зэвсэгт хүчний жанжин штабын нэг ерөнхий газрын офицер асан Сергей Скрипаль болон түүний охин гуравдугаар сарын 4-нд мэдрэл саажуулдагүл мэдэх бодисонд хордож, одоо эмнэлэгт хүнд байдалтай байгааажээ.
Британийнкриминалистын мэргэжилтнүүд хохирогчдын хооллосон италийн “Zizi” реаторанаас энэ бодисын ул мөрийг илрүүлсэн байна. Скрипаль болон түүний охин энэ ресторанд үйлчлүүлснээс хойш хоёр цагийн дараахудалдааны төвийн дэргэдэх сандал дээр ухаангүй байжээ.Рестораны бусад үйлчлүүлэгчээс хэн ч хордоогүй байна. Криминалистын мэргэжилтнүүд хохирогчдын сууж байсан сандал, Скрипалийн гэр, паб болонтүүний гэргий, хүүг оршуулсан оршуулгын газрыг шалгаж байгааг хэвлэлд мэдээлж байна.
Энэ хэрэг явдлын үеэр хохирсон гурван хүн, түүний дотор цагдаа Скрипалийн гэрт үл мэдэх бодисонд хордсонбайж болох юм гэсэн хувилбарыг цагдаагийн байгууллага түрүүнд нь дэвшүүлж байжээ.
ОХУ-ын Аюулаас хамгаалах албаныхан Сергей Скрипалийг 2004 онд баривчилж, эх орноосоо урвасан хэргээр сүүлд түүнд 13 жилийн ял оноож, бүх шагнал, цолыг хураасан байна. 2010 онд түүнийг Оросын тагнуулчдаар сольж, АНУ-д шилжүүлэн өгчээ.Мөн тэр жилдээ тагнуулын ерөнхий газрын хуучин хурандаа Их Британид суурьшиж, гадаадынтусгай албадын талд ажилласаар байжээ.
“Financial Times“ сонинд бичсэнээр,Их Британид ирсний дараа шуурхай мэдээлэгчийн хувиар Скрипалийн үнэ цэнэ буурч, тэрээр Оросын тагнуулын чадамж болон сөрөх тагнуулын үйл ажиллагаа явуулдаг зарчмын тухай мэдээлж байсан байж болох аж. Английн төдийгүй, гадаадын бусад байгууллага ч ийм мэдээлэл олж авахыг сонирхдог байна.
Скрипалийн хордсон тухай хэргийг Оросын Аюулаас хамгаалах албаны офицер асан Александр Литвиненкогийн амь үрэгдсэн хэргийг шалгаж байсантай адил (2006 онд полони гэдэг бодист хордсоны дараа нас барсан юм)тийм байдлаар мөрдөн шалгаж байна гэж Их Британид суугаа ОХУ-ын элчин сайдын яам мэдэгджээ.
Мэдээллийг ер нь нууцлаж, Орос улс мөрдөн байцаалтын баримт бичгийг олж авч, түүний аль хэр үнэмшилтэйг үнэлж цэгнэх боломжгүй байх болно гэж дипломат төлөөлөгчийн газар таамаглаж байгаа ажээ.
Сэтгэгдэл (1)