ОХУ-аас Хятад, Туркийн зах зээлд мах, сүү, загасыг ойрын ирээдүйд экспортолж эхлэх гэнэ. Энэ тухай ОХУ-ын Хөдөө аж ахуйн сайд Александер Ткачёв ярьжээ.
Ерөнхийдөө, Хөдөө аж ахуйн яамны тэргүүний хэлснээр улс орнуудын хоорондох хамтын ажиллагааны үр дүнд эерэг өөрчлөлт ажиглагдаж байгаа аж.
"Бид удахгүй ОХУ-ын мах, цагаан идээ, загас бүтээгдэхүүнийг Туркийн зах зээлд нийлүүлэх асуудлыг шийдвэрлэх болно" гэж тэр ТАСС-т өгсөн ярилцлагадаа хэлсэн байна.
Сайд, Россельхознадзор энэ асуудлаар өөрсдийн Турк түншүүдтэйгээ байнгын холбоотой байна гэж тэр нэмж хэлээд Туркийн зах зээлд ОХУ-ын бүтээгдэхүүн орно гэж найдаж байгаагаа илэрхийлжээ.
Сайдын хэлснээр ОХУ, Туркийн хамтын ажиллагаа үүнд эерэг нөлөө үзүүлж байна. 2017 онд хоёр орны хоорондох хүнсний бүтээгдэхүүний худалдаанд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн 21% -иар нэмэгдсэн нь 2016 оныхтой харьцуулахад 2.8 тэрбум ам.доллараар өссөн үзүүлэлт ажээ.
Ткачёвын хэлснээр, Хятадын тал дулааны үйлчилгээ хийсэн махан бүтээгдэхүүн болон лаазалсан мах, шөл импортлох хүсэлтэй байдаг аж. Сайд хэлэхдээ Орос, Хятадын компаниуд 2018 оны дөрөвдүгээр сараас хөрш орнуудад сүү, сүүн бүтээгдэхүүн экспортлох эрхтэй болно гэж тэмдэглэжээ.
Сэтгэгдэл (2)