Хятадын цахим ертөнцөд “Мөсөн жаал” хэмээн алдаршсан Ван Фумань хуучин сургуулиасаа гарч, Юннань мужийн Чаотун хотын Шинхуа сургуульд элсэн суралцсан юм.
Тус сургуулийн захиргаа өөрсдөө хүүг сургуульдаа сургахаар санал тавьсан. Гэвч хүүг шинэ сургуульдаа ороод удаагүй байхад буюу ганцхан долоо хоног өнгөрсний дараа сургуулийн захирал бодлоо өөрчилжээ.
Энэ талаар тус сургуулийн захирал “Хүүг ирсэн өдрөөс эхлэн Засгийн газрын шат шатны албан тушаалтан манай сургуулийг шалгах шаардлага ирүүлсэн. Хэвлэл мэдээллийнхэн биднийг ярилцлага өгөхийг шаардах болсон. Харин бид тэдний шаардлагыг хүлээж авч чадахгүй. Энэ бол сургууль. Тиймээс бид хүүгийн аавд түүнийг ирж ав гэж хэлсэн” гэжээ.