БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин-ий тусгай элч тэргүүтэй төлөөлөгчдийг Солонгосын Хөдөлмөрийн намын дарга, БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга Ким Жон Ын энэ сарын 5-нд хүлээн авч уулзан Солонгос хоорондын дээд түвшний уулзалт хийхээр тохирсныг Монгол Улс талархан хүлээн авч байна.
Солонгос хоорондын дээд түвшний уулзалт нь Солонгосын хойгт итгэлцлийг бэхжүүлэх, улмаар Зүүн хойд Азид энх тайван, аюулгүй байдлыг хангахад чухал түлхэц болно гэдэгт итгэлтэй байна гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.