Тиймээ, та буруу уншаагүй. “Канадын 500 эмч, 150 дадлагажигч цалинг нь нэмснийг эсэргүүцсэн захидал бичлээ” гэж CNBC мэдээллээ.
Тэдний захидалд “Манай сувилагч, асрагч болон захиргааны ажилтнуудын цалин хөлс тун бага байхад бидний цалинг нэмж болохгүй. Нөгөө талаас олон өвчтөн үйлчилгээ бүрэн авч чадахгүй байна. Энэ бүхэн бол Канадын эрүүлийг хамгаалах салбарын санхүүжилт багассан, хамаг эрх мэдэл Эрүүл мэндийн яаманд төвлөрсний уршиг юм” гэж бичжээ.
Канадад жирийн эмч жилд 262 мянган доллар, харин мэс заслын эмч 350 мянган долларын цалинтай гэнэ.
Сэтгэгдэл (2)