ОХУ-ын Холбооны зөвлөлийн олон улсын харилцааны зөвлөлийн дарга Константин Косачев АНУ-аас БНАСАУ-д хориг тавьж байгаа нь хоёр Солонгосын энхийн хэлэлцээг бусниулж буй хэрэг юм. АНУ энх тайвныг огтхон ч хүсэхгүй байна гэж мэдэгджээ.
Мөн тэрээр нүүр номдоо “АНУ-ын бусад улсад хориг тавих шалтгаан улам шал дэмий болж байна. БНАСАУ-ын харьяалалтай нэгэн эрэгтэй Малайзын Куала-Лумпурын олон улсын нисэх онгоцны буудалд хорлогдсон хэргийн бодит байдал тодорхойгүй, Умард Солонгосын албаны тал холбогдсон эсэхийг мэдээгүй нөхцөлд АНУ-ын “хориг тавих сонирхолтой хүмүүс" үүнийг үл ойшоож байсан юм” гэжээ.
Энэ сарын 6-нд АНУ-ын төрийн департамент мэдэгдэл гаргаж, Малайзын Куала-Лумпурын олон улсын онгоцны буудалд БНАСАУ-ын харьяалалтай нэгэн эрэгтэй химийн бодист хордон амиа алдсан гэж АНУ үзэж байна. АНУ дотоодын холбогдох хуулийн дагуу Умард Солонгост хориг тавьсан хэрэгжинэ гэж мэдэгдсэн юм.