Нигери улсад он гарсаар Лассын хумхаа өвчин дэгджээ. Энэ талаар ВВС агентлаг мэдэллэв. Лассын хумхаа нь одоогоор урьдчилан сэргийлэх вакцин байхгүй, тахал үүсгэгч, үхлийн аюултай өвчин юм. Вирусын хурц геморрагийн энэхүү өвчин нь биеийн янз бүрийн эрхтнүүдэд тархаж, цусны судсыг гэмтээх чадвартай. Одоогийн дэгдэлт цар хүрээ, тархах хурдаараа нэлээд өндөр байна. Уг өвчнөөр одоогоор 90 орчим хүн амиа алджээ.
Сэтгэгдэл (1)