НҮБ-ын Хүүхдийн сангаас өчигдөр буюу 6-нд нийтлүүлсэн материалаас үзвэл, дэлхий нийтэд хүүхдүүд гэр бүл болох нь цөөрч байгаа аж. Насанд хүрэхээсээ буюу 18 наснаас өмнө гэрлэж байгаа охидын харьцаа 10 жилийн өмнө 1/4 хувь байсан бол одоо 1/5 хувь болж буурчээ.
НҮБ-ын Хүүхдийн сан "Өнгөрсөн 10 жилд зарим орон зөв арга хэмжээ авснаар, хүүхдүүдийн 25 сая нь гэрлэлтээс зайлсхийж чадсан. Үүнд Өмнөд Азийн бүсэд хамгийн илэрхий байсан бөгөөд хүүхдүүд гэр бүл болох нь 49 хувь байсан нь 30 хувь хүртэл буурчээ.
Одоо хүүхдүүдийн айл гэр болж байгаа хамгийн хүнд бүсэд Сахараас өмнөх Өмнөд Африк болоод байна. Тэнд эмэгтэй хүүхдийн гэрлэлтийн хэмжээ 38 хувьд хүрч байна" гэж онцолжээ.
"2030 онд хүүхдүүд гэр бүл болох үзэгдлийг таслан зогсоох зорилтыг биелүүлэхийн төлөө холбогдох ажлыг түргэн биелүүлэх шаардлагатай байна. Одоо жил бүр 12 сая эмэгтэй хүүхэд 18 наснаасаа өмнө гэрлэж байна.
Энэ байдлыг өөрчлөхгүй бол 2030 он гэхэд дэлхийд 150 сая эмэгтэй хүүхэд 18 наснаасаа өмнө гэрлэх болно" гэж Хүүхдийн сан цохон тэмдэглэжээ.
Хүүхдийн сангийн бүртгэлээр, одоогоор дэлхийд 650 сая эмэгтэйчүүд 18 наснаасаа өмнө гэрлэсэн байна.