“Кембрижийн эрчим хүчний долоо хоног” олон улсын хурал энэ сарын 5-нд АНУ-ын өмнөд нутгийн Хьюстенд нээгдсэн юм. Тав хоног үргэлжлэх уг хурлын үеэр Олон улсын эрчим хүчний агентлаг нефтийн зах зээлийн төсөөллийн тайланг танилцуулжээ. Уг тайланд ойрын таван жилд дэлхийн нефтийн эрэлт хэрэгцээ эрс нэмэгдэж, Хятад, Энэтхэгийн эрэлт хэрэгцээ нийт эрэлт хэрэглээний тал хувийг эзэлнэ гэж онцолсон байна.
Олон улсын эрчим хүчний агентлагийн захирал Фатин Бирол ОПЕК-ийн гишүүн бус орнуудын нефтийн үйлдвэрлэлийн хэмжээ ирэх таван жилд ихээр өсөхийн зэрэгцээ АНУ, Бразил, Канад, Норвегийн хэрэгцээ эрс нэмэгдэнэ. Занарын тосны үйлдвэрлэл тасралтгүй нэмэгдэж, нефтийн үйлдвэрлэл өсөх чухал эх үүсвэрийн нэг болно гэж тайланд тэмдэглэсэн гэдгийг хэвлэлийн бага хурлын үеэр танилцуулжээ.