БНХАУын Сансрын шинжлэх ухаан технологийн корпорацын зөөгч пуужингийн технологийн судалгааны хүрээлэнгийн захирал Ли Хүн “Энэ жил Хятадын “Чанжэн” зөөгч пуужингаар “Бэйдөү” хиймэл дагуулын сүлжээ бүрдүүлэх, сарыг тандах “Чан-Э 4” дагуулыг хөөргөх зэрэг сансрын 36 удаагийн ажлыг гүйцэтгэнэ. Энэ нь тоогоороо шинэ рекорд тогтоох юм. Сүүлийн хэдэн жил дараалан БНХАУ жилд 20 дагуул хөөргөж байсан бол энэ жил 60-70 хувиар өсгөх болно” гэжээ.
2018 онд БНХАУ далай дээрээс пуужин хөөргөх боломж бүрдээд байгаа аж. Хөөргөлтийн техникийн нөхцөл боломж, үндсэн ажлуудыг жигдрүүлсэн юм байна. Тиймээс олон талын зохицуулалт, технологи, эд материалын баталгааг хангах ажлууд үлджээ.
Сэтгэгдэл (1)