БНАСАУ-ын лидер Ким Чен Ун Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн тусгай элч нарыг хүлээн авч уулзахдаа “эх орноо нэгтгэх шинэ түүхийг” эхлүүлэх эрмэлзэлтэй байгаагаа хэлжээ. Энэ тухай Солонгосын цахилгаан мэдээний агентлаг дамжуулснаас РИА Новости агентлаг ишлэн мэдээлэв.
“Дээд жолоодогч Солонгосын хойгийн цэргийн хурцатмал байдлыг намжаах мөн яриа хэлэлцээр, олон талын уулзалтуудыг идэвхжүүлэх арга хэмжээний асуудлаар гүнзгий санал солилцлоо” гэж ЦМТА мэдээлсэн байна.
Тэнд тэмдэглэснээр, Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Чэ Инийн захидлыг тусгай элч нар Ким Чен Унд дамжуулсан байна. Ким тусгай элч нарыг сонсоод Мүнийн дээд хэмжээний уулзалтын тухай саналыг үзээд санал солилцон тааламжтай шийдвэрт хүрлээ гэж агентлаг тэмдэглэжээ.
Пхеньянд ирсэн өмнөдийн төлөөлөгчдөд Ким Чен Ун оройн зоог барьсан тухай умардын ТМТА мэдээлэв.
БНАСАУ-ын тэргүүн эхнэр Ли Соль Чугийн хамт төлөөлөгчдийн тэргүүн Чхун У Ён ба түүнийг дагалдан яваа хүмүүсийг халуунаар угтан авлаа “Арга хэмжээ дуустал нутаг нэгтэндээ хайлан хүндэтгэсэн халуун дотно уур амьсгалд болж өнгөрлөө” гэж ЦМТА-ийн мэдээнд онцолжээ.
Хэрэв улс орны аюулгүй байдал гадаад заналхийллээс ангид нөхцөлд Пхеньян өөрийн цөмийн хөтөлбөрөөс татгалзахад бэлэн гэж мэдэгдсэн хэмээн Reuters дамжуулсан байв.
Пхеньян АНУ-тай Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгох талаар хэлэлцээр хийхэд бэлэн мөн хэлэлцээр явагдаж байх үеэр пуужин-цөмийн хөтөлбөрөө царцаана гэсэн тухай Өмнөд Солонгосын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн төлөөлөгчдийн тэргүүн Чхун У Ён (Chung Eui-yong) эргэн ирснийхээ дараа сэтгүүлчдэд мэдээлэв.
Сэтгэгдэл (1)