Туркийн шүүхээс тэнгисийн цэргийн хүчний 65 албан хаагчийг бүх насаар нь хорих ялаар шийтгэсэн шийдвэр гаргажээ. Тэднийг 2016 онд Эрдоганы дэглэмийг унагах гэж оролдсон гэж буруутгасан байна.
Орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагын мэдээлж байгаагаар бүх хоригдлыг цагдан хорихдоо маш хатуу ширүүн нөхцөл бүхий шоронд суулгах аж.
Сүүлийн үед байнга хуурай газарт цэргийн алба хааж байсан цэргийн сургуулиудын 64 багш, сурагчдыг насан туршид нь ийнхүү хорихоор боллоо. Тэднийг төрийн эргэлт хийх оролдлого хийсэн хэргээр буруутгасан.
2016 оны 7-р сарын 15-нд Туркийн Ерөнхийлөгч Эрдоганы дэглэмийг унагаахыг оролдсон хэргээр хүмүүс шийтгэгдсээр байна. Анкара, Истанбулд цэргийнхэн албан ёсны мэдээллээр зөвхөн 250 хүнийг буудаж, хоёр мянга гаруй хүнийг бэртээж гэмтээсэн байна.
Үүний дараа Туркийн тэргүүн 50 мянга гаруй хүнийг баривчлах шийдвэр гаргасан бөгөөд мөн энэ нь түүний бодлогод аюул учруулсан хэмээн 140 мянга гаруй иргэдийг төрийн болон цэргийн албанаас халаад байгаа юм.