ОХУ-ын Буриадын гаалийн газраас манай хил дээр хураагдсан янгирын эврийг Буриадын үндэсний музейд бэлэглэжээ. Тус эврийг Монголоос Голландыг зорьж явсан беларусь жуулчнаас хураан авсан байна. Беларусь жуулчны ачаанд баавгай, чонын арьс, тас шувууны гавлын яс байсныг хураан авч устгасан бол харин эврийг түүх, соёлын дурсгалт зүйл хэмээн музейд хадгалах болжээ.