Сирийн Хмеймим баазад газардахаар доошлох үеэр Оросын тээврийн Ан”26 онгоц сүйрсэн тухай Оросын Батлан хамгаалах яам гуравдугаар сарын 6-нд мэдэгджээ.
Урьдчилсан мэдээгээр, 33 зорчигч, багийн зургаан гишүүн нийт 39 хүн амь үрэгдсэн байна. Техникийн доголдол ослын шалтгаан байсан байж магадгүй. Уг онгоц гуравдугаар сарын 6-ны Москвагийн цагаар 15:00-д нисэх зурваснаас 500 метрийн зайтай газар мөргөн унасан байв. Баазаас мэдээлснээр газраас түүнийг буудсан хэрэг гараагүй байв.
Сэтгэгдэл (1)