Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн XIII их хуралд Өвөрмонголоос сонгогдож очсон төлөөлөгчдийн салбар хуралдаанд БНХАУ-ын дарга, Хятадын Коммунист намын ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин оролцжээ. Тэрээр Өвөрмонголын албаны хүмүүст хандаж, ядуурлыг бууруулах, инноваци нутагшуулах, хилийн бүс нутагт амгалан тайван байдлыг хадгалахад бие, биедээ туслан хичээж ажиллах нь чухал байгааг сануулан хэлжээ.
Тэрээр “Дорнын тооллын шинэ жил эхлээд удаагүй байна. Өвөрмонголын бүх ард түмэндээ мэндчилгээ дэвшүүлж, амжилт, эрүүл энхийг хүсье” хэмээн төлөөлөгчидтэй мэндчилжээ. Өвөрмонголын төлөөлөгчид хариуд нь алга нижигнүүлэн ташч, алд цэнхэр хадаг өргөн барьсан талаар “Синьхуа” агентлаг мэдээллээ.
Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хуралд оролцож буй 2900 гаруй төлөөлөгчийн 57 нь Өвөрмонголоос сонгогджээ.
Сэтгэгдэл (1)