Өнгөрсөн ням гаригт Оросын тагнуул асан 66 настай Сергей Скрипал үл мэдэгдэх бодист хордож, эмнэлэгт хүргэгдсэн байна. Түүнийг Лондон хотоос баруун зүгт 145 км зайтай орших Сэлисбури хотын худалдааны төвд нэг эмэгтэйн хамт ухаангүй хэвтэж байхад нь олжээ. Энэ хэрэг нь Оросын тагнуул асан Александр Литвенког 2006 онд Лондоны нэгэн зочид буудалд цацраг идэвхит бодистой цайгаар хордуулж, амийг нь хөнөөсөн явдалтай төстэй байгаа аж.
Скрипал нь ГРУ гэх Оросын цэргийн тагнуулын газарт ажиллаж байгаад 1999 онд тэтгэвэрт гарсан юм. Үүний дараа тэр гадаад хэргийн яаманд 2003 он хүртэл ажиллаж байгаад бизнесийн салбарт шилжжээ. Тэрбээр 1995 онд Британий тагнуулын байгууллагад элсэж, Европ дахь ГРУ-гийн тагнуулуудын тухай мэдээлэл өгсний хариуд $100,000 авч байснаа хүлээсэн байдаг. 2010 онд АНУ-Оросын хооронд олзлогдсон тагнуулуудaa солилцох ажиллагаанд Скрипал хамрагдсанаар Их Британид шилжин ирсэн юм.
Сэтгэгдэл (3)