-Хойд Солонгосын удирдагч анх удаа Сөүлийн төлөөлөгчидтай биечлэн уулзлаа-
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун Солонгосын хойгт энх амгалан байдал тогтоох, хоёр Солонгосыг нэгтгэх үйл хэрэгт шинэ үеийг эхлүүлэх хүсэлтэй байгаа гэнэ. Тэрээр Өмнөдийн төлөөлөгчдийг өчигдөр хүлээн авч, хамт хоол идэхдээ энэ талаар ярьсныг ВВС уламжиллаа.
Ким Жон Ун 2011 онд эцгийнхээ орыг залган удирдагч болсноосоо хойш Сөүлийн албан ёсны төлөөлөгчдийг хүлээж авч биечлэн уулзсан анхны тохиолдол болүсныг хэвлэлүүд онцолж байна.
Өмнөд Солонгосын Пёнчан хотод болсон өвлийн олимпийн наадмаас хойш хоёр орны харилцаанд мэдэгдэхүйц эерэг өөрчлөлт гарч эхэлснийг энэ удаагийн уулзалт батлан харуулав.
БНСУ энэ удаад Хойд Солонгос руу Тагнуулын төв газрын дарга Сух хун, Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Чун Ю Ён нараар ахлуулсан 10 хүний бүрэлдэхүүнтэй баг илгээжээ.
АНУ-ын тухайд, хоёр Солонгосын харилцаа сайжирсанд болгоомжтой хандаж байгаа бөгөөд энэ боломжийг ашиглан цөмийн хөтөлбөрийг нь зогсоох асуудлаар яриа хэлэлцээр эхлүүлэхийг хичээж буй. Харин Пёньян энэ саналаас татгалзсаар ирсэн юм.
Сэтгэгдэл (1)