Шведийн нэгэн эмэгтэй фэйсбүүк нийгмийн сүлжээнд лалын шашинтнуудыг доромжилсон аястай шог зураг байршуулсныхаа төлөө хорих ялаар шийтгүүлж мэднэ. 32 настай энэ бүсгүй өнгөрсөн оны хавар нийгмийн сүлжээнд нэгэн сонин зураг байршуулжээ. Цагдаа нар нийгмийн сүлжээ хэрэглэгч нэгэн хүнээс гомдол хүлээж авсан байна.
Тэр хүний үзэж буйгаар уг эмэгтэй тэрхүү үйлдлээрээ бүлэг хүмүүсийг үзэн яддагаа илэрхийлсэн гэнэ. Цагдаа нар шалгалт явуулсан бөгөөд энэ оны эхээр эмэгтэйг байцаалт өг хэмээн дууджээ. Бүсгүй “Лалын улс” алан хядагч байгууллагын тухай олон материал уншсан гэдгээ ярьжээ.
Тэрбээр тус алан хядагч байгууллага гэм зэмгүй хүмүүсийг хэрхэн хөнөөж байгаа тухай уншаад ихэд бачуурсан гэдгээ өгүүлсэн байна. Лалын шашинтнуудын эсрэг ямар нэгэн бодолтой эсэхийг нь асуутал “Үгүй ээ, би алан хядагчдын эсрэг байдаг хүн. Миний хамгийн сайн найз лалын шашинтай хүн бий. Хэнд ч гай болохгүй амьдарч байгаа тийм хүмүүст би яахаараа дургүй байдаг юм?” гэж хэлсэн аж. Гэхдээ л энэ эмэгтэй хоёр хүртэлх жилээр хорих ялаар шийтгүүлж магадгүй болжээ.
Эх сурвалж www.wikimon.mn
Сэтгэгдэл (1)