Хятадын Коммунист намын албан ёсны сонин болох The People’s Daily сониноор Хятад улсын удирдлагууд Блокчейн технологийг дэмжиж байгаа илэрхийлсэн “Блокчейнээс асуух 3 асуулт” хэмээх нэртэй нийтлэл хэвлэгдсэн байна.
Тус сонин намын удирдлагуудын хамгийн сүүлийн баримталж буй зарчмыг илэрхийлдэг бөгөөд Хятадын удирдлагууд Блокчейн технологийг дотооддоо хөгжүүлэхийг дэмжиж байгаа барууны шийдлүүдтэй өрсөлдөх чадвартай байх хэрэгтэй гэв.
Түрүү жилийн 9 сард Хятад улсад крипто хориг тавигдаж, энэ хоёр сард хүртэл бүх гадаад биржүүд үйл ажиллагаа явуулахыг хориглосон. Гэсэн хэдий ч Блокчейн болон крипто валютуудын хөгжлийг Хятадын удирдлагууд дэмжих бодолтой байгаа бөгөөд дотоодын Блокчейн шийдлүүдийг дэмжиж, дөнгөж эхэлж буй энэхүү салбарыг зөв хууль дүрмээр чиглүүлэх нь зүйтэй гэж үзжээ.
Блокчейн технологи Хятад улсын том том асуудлуудыг шийдэх боломжтой юм гэнэ. Жишээ нь хулхи хуурамч барааны үйлдвэрлэлийг зогсоох, санхүүгийн үйлчилгээнүүд, болон нийтийн эрүүл мэнд зэрэг салбаруудад ашиглаж болно.
Мөн Хятад улсад дотоодын хэд хэдэн хүчтэй Блокчейн шийдлүүд эрчимтэй хөгжиж байгаа бөгөөд хууль улам чанга болсон ч энэхүү шийдлүүд нь улам ажилтанд хүрж үнэ цэнэтэй болсоор л байна. VeChain, Matrix AI Network, NEO зэрэг зооснууд нэлээдгүй амжилттай байгаа.