БНХАУ бие даан зохион бүтээсэн II үеийн соронзон галт тэргийг үйлдвэрт угсарч, туршиж байгаа бөгөөд энэ оны дундуур үйлдвэрээс гаргах төлөвлөгөөтэй байгаа ажээ. Энэ бол хамгийн хурдан  соронзон галт тэрэг байх болно гэж БНХАУ-ын “СРРС Жү Жөү” цахилгаан хөдөлгүүрт галт тэрэгний ХК-ийн ТУЗ-ийн дарга Жөү Чинхэ мэдэгджээ.  

Эх сурвалжид тэмдэглэснээр, өмнөх үеийн соронзон галт тэрэгтэй  харьцуулбал, II үеийн соронзон галт тэрэг улам хөнгөн, илүү хурдан бөгөөд их  даацтай юм байна. Цахилгаан хөдөлгүүр зэрэг гол чухал сэлбэгт өөрчлөлт шинэчлэл  хийснээр уг галт тэрэгний хурд цагт 160 километр болон нэмэгдсэн байна. Харин өмнөх үеийн соронзон галт тэрэг цагт 100 километрийн хурдтай юм.