"PwC" буюу дэлхийн хамгийн шилдэг мэргэжлийн нягтлан бодогчдын холбоо өчигдөр буюу 3-р сарын 1-нд нийтэлсэн “Дэлхийн CEO нарын дунд явуулсан 21 дэх удаагийн санал асуулга”-ын дүнгээс үзвэл, 2018 онд дэлхийн эдийн засгийн өсөлтийн хурд түргэсэх аж.
Тус санал асуулгад оролцсон аж ахуйн нэгжийн эздийн 57 хувь нь энэхүү өөдрөг байр суурийг илэрхийлжээ. Энэ харьцаа нь тус тайлангийн түүхэн дэх шинэ рекорд аж. Тэгвэл өнгөрсөн жил ердөө 31 хувь нь ийм өөдрөг байр суурьтай байсан гэнэ.
Энэ удаагийн санал асуулгыг 2017 оны 8-11-р сард явуулсан бол дэлхийн 85 улс орон, бүс нутгийн 1293 CEO хамрагдсан байна. Мөн бүс нутгийн худалдааны холбоо нь урьдын дан цулгуй зах зээлийн тогтолцоог орлоно саналаа өгсөн CEO нарын 81 хувь нь үзжээ.