АНУ-ын Йелийн Их сургууль “Аз жаргал судлал” хэмээх сэтгэл судлалын шинэ хичээлийг нэвтрүүлжээ. Нийт сургуулийн бүх мэргэжлийн оюутнуудын сонгон суралцах суурь хичээлд энэхүү хичээл багтах юм.
3 өдрийн дотор 1200 гаруй оюутан уг хичээлд бүртгүүлсэн нь тус их сургуулийн 316 жилийн түүхэнд хамгийн олон оюутныг хамарсан хичээл болж байна.
"Аз жаргал судлал" хичээлийн хүрээнд аз жаргалтай байх урлагийн талаар гүнзгий ойлголттой болохоос гадна, өөрийгөө танин мэдэх, өөрийгөө болон хорвоо ертөнцийг хайрлах, сайн сайхан амьдралыг бүтээхийн тулд хэрхэн аж төрөх гэхчлэн сэтгэл судлалын нарийн ойлголтуудыг лекц, семинар хосолсон байдлаар хүлээн авах юм.
"Онолын түвшний олон хичээл судлах үед суралцагч ганцаардаж, сэтгэл гутралд автаж, хэт их ядаргаанд орох зэргээр хямрах нь бий. Тэгвэл энэхүү хичээлийг судалснаар аз жаргалтай, амар тайван амьдрах насан туршийн боловсролыг эзэмших болно” гэж тус хичээлийг удирдан явуулах багш, сэтгэл судлалын ухааны доктор Лауре Сантос мэдэгджээ.
Тус их сургуульд явагддаг сонирхолтой хичээл үүгээр дуусахгүй. Шидтэний ном, сурах бичгийн дагуу шашны сургаалийг тайлбарладаг "Харри Поттер" цувралаас сэдэвлэсэн "Christian Theology and Harry Potter" гэх хичээл ч бий.
Йелийн Их сургуулийн "Аз жаргал судлал" хичээлийн зарим онлайн хичээлийг эндээс судлах боломжтой.
Мөн тус сургуулийн "Сайхан амьдрах шинжлэх ухаан" сэдэвт хичээлийн албан ёсны гэрчилгээ бүхий онлайн сургалтанд хамрагдахыг хүсвэл энд бүртгүүлээрэй.