Хойд Солонгос улсын эрх баригчид Сирид химийн зэвсгийн үйлдвэрлэлд ашигладаг тоног төхөөрөмж нийлүүлсэн хэмээн НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн мэргэжилтэн мэдэгдсэн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ
Уг мэдээллийг мэдэгдсэн төлөөлөгч гадаад төрх болон нэрээ нууцалсан талаар НҮБ-д суугаа АНУ-ын элч төлөөлөгч Никки Хэлли уламжилжээ.
Иргэний дайн дэгдээд буй Сири улсад Пхеньяны эрх баригчид хүчилд тэсвэртэй хавтан, гоожуурын цорго термометр зэрэг тоног төхөөрөмж нийлүүлсэн гэнэ.
Сирид химийн зэвсэг нийлүүлсэн гэгдэж буй 2016-2017 онд Хойд Солонгосын төлөөлөгчид Дамаск хотноо айлчилсан байна. Энэхүү айлчлалын дараа Пхеньяны цөмийн техникчид Сирийн цэргийн баазад үлдэж, мэргэжилтнүүдтэй хамтран ажиллах болжээ.
Тэднийг Сирийн Барзе, Адра болон Хама хот дахь нууц цөмийн зэвсгийн үйлдвэрүүдэд ажиллаж байна хэмээн таамаглаж буйгаа нэрээ нууцалсан төлөөлөгч мэдэгдсэн байна.
Гэхдээ уг мэдээллийг хоёр тал батлаагүй байгаа юм.
Сирийн Ерөнхийлөгч Башар аль Ассад иргэдийнхээ эсрэг химийн зэвсэг ашигласан гэх мэдээллийг өнөөг хүртэл үгүйсгэж байна.