Гадаад паспортын хуулбаруудаас үзвэл 1996-2006 оны хооронд ашиглаж байсан аж. Залуу удирдагч Ким Жон Ун, түүний аав Ким Жон Ил нарын бичиг баримтууд дээрх гэрэл зураг тохирч байгаа ч бусад мэдээлэл өөрөөр бичигджээ.
Ким Жон Ун Бразил, Япон, Хонконг болон нэр бүхий барууны орнуудаар цөөнгүй удаа зорчсныг харж болно. Залуу удирдагч Ким Жон Ун Швейцарын Берн хотын Их сургуульд өөр нэрээр суралцсан гэх яриа ч бий.
10 жилийн хугацаатай уг паспортууд “1996 оны хоёрдугаар сарын 26-ны өдөр Праг дахь Бразилын Элчин сайдын яамд олгов” гэсэн тамгатай тул хуурамч эсэхийг шинжлэх ажил явагдаж байна.
Харин Бразил дахь Хойд Солонгосын Элчин Сайдын Яам тус мэдээллийг "худал" хэмээн үгүйсгэсэн байна.