Уг түгшүүрийг зарласан хугацаанд өндөр настан, жирэмсэн эмэгтэйчүүд болон бага насны хүүхдүүдийг шаардлагатай биш бол гэрээсээ гарахгүй, гэр болон албан тасалгаагаа байнга чийгшүүлэхийг Эрүүл мэндийн яамнаас уламжлав.
Бээжин хот хэдий түгшүүр зарласан өмнөх оныхтой харьцуулахад агаарын бохирдлыг хэмжээ харьцангуй багассан хэмээн албаны төлөөлөгч мэдэгджээ.
Тус улс агаарын бохирдлын эсрэг "Бээжин-Тяньжинь-Хэбэй" гэх бүсчилсэн
төлөвлөгөө боловсруулж, аж үйлдвэр, эрчим хүчний салбарт утаатай тэмцэх арга хэмжээ хэмжээ авч эхэлсэн гэнэ. Уг төлөвлөгөө 2020 он хүртэл үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд Бээжингийн агаарын бохирдлыг 100 хувь арилгах төлөвлөгөөтэй аж.
Хятадад 2013 онд утааны эсрэг бодлого хэрэгжүүлсэн нь өгөөжөө өгч томоохон хотуудад агаар дахь /PM10/ тоосонцрын агууламж жилийн дүнгээр дунджаар 22.7 хувиар буурсан байна. Мөн эрчим хүчний салбарт нүүрсний хэрэглээ 67.4 хувийг эзэлдэг байсан нь 60 хувь болсон бол 200 мянга гаруй нүүрсний станцыг хааж, 20 сая гаруй автомашины хөдөлгөөнд хязгаарлалт хийгээд байна.