Хойд Нигерийн ахлах сургууль руу Боко Харам бүлэглэлийн цэргүүд дайрсны дараа алга болсон эмэгтэй сурагчдыг цэргийнхэн аварчээ. Халдлагын үеэр багш, сурагчдыг зугтаж байх үед 100 орчим хүүхэд алга болоод байв.
Дөрвөн жилийн өмнө Боко Харам бүлэглэл Чибок тосгоны сургууль руу халдаж 270 эмэгтэй сурагчдыг хулгайлж байсан юм.Одоогийн байдлаар хэдэн сурагч аврагдсан нь тодорхойгүй талаар Йобе мужийн засгийн газар мэдээлжээ. Харин "Рейтерс" агентлаг ойролцоогоор 76 сурагч аврагдаж, 13 сурагч сураггүй байгаа хэмээн мэдээлэв. Түүнчлэн хоёр сурагч амиа алдсан байсан бөгөөд тэдний хэрхэн нас барсан нь тогтоогдоогүй байна. Жихадууд тосгонд гал нээж, бөмбөг дэлбэлж байсан учраас багш, сурагчид тосгоны ойролцоох бут руу орж нуугджээ. Зарим сурагч тосгоноос 30 орчим километр зайтай газарт нуугдаж байсан тухай нутгийн оршин суугчид BBC-д ярьжээ. Йобе мужийн засгийн газар 926 сурагчийн 815 нь сургууль дээрээ эргэн ирсэн. Гэвч үлдсэн сурагчид хаана, ямар нөхцөлд байгаа нь тодорхойгүй байна хэмээн мэдээлжээ.
Хойд Нигерт найман жилийн турш үргэлжилсэн бослого, үймээний золиосонд мянга мянган эмэгтэйчүүд өртсөөр байна.