Мексикийн иргэн Хуан Педро Франко мянган фунтээр буюу 453 кг болтлоо 137 кг-аар турсан талаар “The Daily Mail" мэдээлснийг “Подробности" уламжлав. Эдүгээ 33 настай тэрбээр хэд хэдэн удаа ходоодны мэс засал хийлгэж, одоо дасгал сургуулилт, хоолны хатуу дэглэм сахиж байгаа аж.
2017 онд Франко дэлхийн хамгийн хүнд жинтэй хүнээр 590 кг жинтэй байхдаа “Гиннесийн ном”-д бичигджээ. Жилийн өмнө мексик эр илүүдэл жингээсээ салахаар шийдсэн байна. Мэргэжилтнүүд, эцсийн дүнд Франко турж, буйдангаас өөрөө өндийж чаддаг болно хэмээн найдаж байгаа аж.
Франко мэс засал хийлгэхээс гурван сарын өмнө хоолны дэглэм барьж, шаардлагатай жинг хасч чаджээ. 2017 оны арваннэгдүгээр сард мэс засалчид түүний ходоодыг хоёр дахин багасгасан байна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээгээр, Мексик улс өсвөр насныхны таргалалтаар дэлхийд тэргүүлдэг аж. 2015 оны аравдугаар сард 435 кг жинтэй Мексикийн иргэн Андрес Морено Сепульведа ходоодныхоо 70 хувийг тайруулах мэс засал хийлгэхээр явжээ. Түүнийг тээвэрлэхэд долоон хүн шаардагдсан байна. Харамсалтай нь 2015 оны аравдугаар сард тэрээр нас баржээ.
Д.ТУЯА