АНУ Хойд Солонгосын эсрэг хамгийн том хориг арга хэмжээг авч байгаагаа зарлалаа. НҮБ-ын хоригийг зөрчиж БНАСАУ-д хөлөг онгоц болон бусад чиглэлээр тусалдаг Хятад, Тайвань, Сингапурт төвтэй компаниуд болон Панамд бүртгэлтэй компаниудад АНУ хориг тавьжээ. Энэ талаар АНУ-ын Сангийн яамнаас өчигдөр орой мэдэгдсэн байна. Эдгээр компани нь Хойд Солонгосын хөлөг онгоцуудтай нүүрс болон газрын тос солилцдог аж.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп “БНАСАУ-ын цөмийн хөтөлбөрийг дэмжсэн ямар ч компанитай бид хамтран ажиллахгүй. Тус улсын эсрэг хамгийн том хориг арга хэмжээг бид авч байна. Энэ хориг үр дүнгээ өгнө гэж найдаж байна” гэжээ. АНУ-ын төлөөлөгчид Пёнчаны олимпийн үеэр Хойд Солонгосын албаны хүмүүстэй уулзах санал тавьсан ч тэд татгалзсан билээ.
Сэтгэгдэл (1)