Саудын Араб Улсын Хууль зүйн яам өөрийн хүслээр хүнтэй суух эрхгүй байсан хуулийг цуцалжээ. Сүүлийн үед тус улсад эмэгтэйчүүдийг нийгмийн амьдралд татан оролцуулахад чиглэсэн хэд хэдэн ажил хэрэгжиж байгаа билээ.
Эмэгтэйчүүдийн эрх, эрх чөлөөг эрчүүдийнхтэй адилтгах бодлого явагдаж байгаа юм. Одооноос эхлэн эр нөхрөөсөө салахыг хүссэн эмэгтэйчүүд нөхөртэйгөө тохиролцох юм уу шүүхэд нэхэмжлэх гаргаад асуудлаа шийдүүлж болно. Эхнэр нь гэрээ орхиж явсан бол эрчүүд түүнийг эргэж ир хэмээн шаардах эрхгүй болов.
Сүүлийн үед тус улсын эмэгтэйчүүд хөлбөмбөгийн тэмцээн, хөгжмийн тоглолт зэргийг үзэх эрхтэй болсноос гадна спортын зарим нэг төрлөөр хичээллэж эхлэв. Мөн хувийн бизнес эхлүүлдэг болжээ. Эмэгтэйчүүд эрчүүдтэй хамт кино үзэж, энэ зунаас жолооны үнэмлэх авч машин барих эрхтэй болох юм.
Ийнхүү эмэгтэйчүүд хувийн жолооч юм уу таксины жолоочоор ажиллах боломжтой болжээ. Эмэгтэйчүүд замын цагдаа, хилийн шалган нэвтрүүлэх төвүүд дээр ажиллах болно. Мөн эмэгтэйчүүдийг мөрдөн байцаагчаар бэлтгэж эхэлжээ.