Жил болгон Америкчуудыг шидэт дохиураар дохисон мэт ховсдон зурагтын өмнө пицца, шар айрагны хамт суулгадаг зүйл бол америк хөл бөмбөмбөгийн супер цомын төлөөх шигшээ тоглолт юм. Энэ жилийн Супербоул хоёрдугаар сарын 5-нд болсон. Хамгийн олон тооны зурагт үзэгчдийг цуглуулдаг тул компаниуд энэ үеэр өөрийн бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээг рекламдахад маш их анхаардаг. Тийм ч болохоор Супербоулын үед явагддаг реклах хамгийн үнэтэй. Энэ жил реклам олгогчид тэмцээний завсарлагаар цацсан 30 секундын реклам тутамд 5 сая ам.доллар төлж дээд амжилт тогтоожээ.
Уншигч танд Супербоулын үеэр явсан хамгийн үнэтэй рекламуудыг сонирхуулж байна. Хамгийн хачирхалтай нь тэмцээний үеэр хамгийн үнэтэй реклам явуулсан газар нь аль нэг компани биш харин тэжээвэр амьтадын эрхийг хамгаалдаг “РЕТА” гэдэг байгууллага болж таарчээ. Энэ байгууллага нь мал нядалгааны газрын эзэн нядалгаанд орж байгаа амьтадыг энэрэнгүй байдлаар голыг нь тасалдаг гэж худал ярьж байгаа нядалгааны газрын эзнийг харуулсан 1 минут 30 секундын нийгмийг хариуцлага хөндсөн сурталчилгаа явуулсан байна. 15 сая доллар үрж амьтадын эрхийг хамгаалах тухай америкчуудад сануулсан гэсэн үг.
Ашгийн бус байгууллага байж яах ийхийн зуургүй өнгөрөх рекламанд ингэж их мөнгө үрж байгааг мэргэжилтнүүд янз бүрээр тайлбарлаж. Тэд энэ рекламны үр өгөөжийн талаар нэлээд маргалдсан ч гэлээ дэлхий даяар 6,5дэмжигчидтэй, тэднээсээ тасралтгүй мөнгөн хандив авч байдаг. Жилийн орлогын хэмжээгээ тайлагнаагүй байгаа ч зөвхөн 2014 онд гэхэд л хандиваар 43 сая ам.доллар босгож байжээ. Ингээд уншигч танд Супербоулын үеэр явсан хамгийн үнэтэй рекламуудыг сонирхуулж байна.