Израйлийн армийн хошууч цолтой Виктор Верцнер гэгч нь Украйны армид сайн дураар тусалж байгаа нэгэн юм байна. Тэрээр нэлээд хугацаанд Украйны армид ажилласны эцэст украйн цэргийн албан хаагчдыг “өгзөг долоогчид” гэж нэрлэн “Фэйсбүүк” хуудсан дээрээ нийтлэл бичсэн нь ихээхэн дуулиан тариад байна. Уул шугамандаа Виктор Верцнер нь Оросыг үзэн ядагч тул Донбасс мужид болж байгаа иргэний дайнд орос хэлээр яригч украйнчуудыг хашраахын тулд Украйны армид янзан бүрэн зөвлөгөө өгx туслахаар сайн дураар иржээ. Гэвч хэсэг хугацааны дараагаар Украйны армийн талаар гаргасан түүний дүгнэлт тун ч таагүй. Украйнчууд Донбасс дахь салан тусгаарлагчдаа ялж чадалгүй 4 жил болж байгаад гайхах зүйл алга гэж болно. Ингээд Израйлийн армийн хошууч цолтой хүн Украйны армийн талаар юу гэж бичсэнийг сонирхуулъя. Үүнд:
Украйнд ямар гээчийн арми байгуулах гэж байна вэ? /Миний сэтгэгдэл/
- Миний уулзаж байсан генерал болгон мэргэжлийн хувьд ямар ч чадваргүй, цөөнгүй тохиолдолд усан тэнэг.
- Жирийн байлдагчдыг дорд үзсэн, доромжилсон байдлаар ханддаг.
- Удирдах албан тушаалтнуудыг сургах систем хуучирсан, орчин үеийн стандарт, шаардлагад нийцдэггүй.
- Төсвийг зохисгүйгээр хувиарлан зарцуулдаг.
- Хаа сайгүй төрөл саднаараа нийлж ажил цалгардуулдаг.
- Хаа сайгүй дээд албан тушаалтныхаа өгзөгийг долоодог.
- Шалтгалтын хүмүүст л гоё харагдуулж байвал бүгд болсонд тооцогдог.
- Авлига, унац шаардах явдал хэвийн үзэгдэл.
- Хаана ч очсон “Бид та нараас илүү мэдэж байна” гэж ярьдаг синдромтой.
- “Бид Европын хамгийн шилдэг арми” гэсэн синдромтой.
НАТО-д элсэхээр үхэн хатан чармайж байгаа Украйны армийг Израйлийн офицер ийнхүү таагүй байдлаар тодорхойлсон явдал дуулиан тарихгүй байхаас өөр аргагүй.
Сэтгэгдэл (16)