Нийт зэвсэглэлийн болон цэрэг армийнхаа хүчин чадал, тодорхой нөхцөлд цөмийн зэвсэг ч хэрэглэх боломжтой гэдгээрээ Ойрхи Дорнод төдийгүй дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдсөн Израйлийн армийн эмэгтэй албан хаагч Ким Меллибовски цахим хуудаст өөрийн хоёр янзын зургийг байршуулснаар гуравхан хоногийн дотор 20 мянган дагагчтай болж амжжээ. Израйлийн хууль ёсоор эмэгтэйчүүд хоёр жил, эрчүүд нь хоёр жил найман сар заавал цэргийн алба хаадаг бөгөөд, харин гурван эмэгтэй бүрийн нэг нь жирэмсэн болсон тохиолдолд цэргийн албанаас чөлөөлөгддөг аж. Израйлийн армид алба хааж байгаа эмэгтэйчүүд армийн бүх л салбарт алба хаадаг бөгөөд ялангуяа Палестинтай хил залгаа байлдааны талбарт олноороо алба хаадаг байна.
Сонирхуулахад “Хамгийн алдартай Израйль хүн” гэгддэг тус улсын Ерөнхий сайдаар гурван удаа, эцэст нь Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Израйлийг цөмийн зэвсэгтэй болгосон, мөн түүнчлэн Израйль Палестины энхийн хэлэлцээрийг байгуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн гэдгээр Нобелийн энх тайвны шагнал хүртэж байсан Шимон Перес 2016 оны есдүгээр сард 93 насандаа нас барахаасаа өмнөхөн “Израйлийн ард түмэн А.Гитлерийн яргалалыг хэдэн үеэрээ мартаж болохгүй. Эх орноо хамгаалахын тулд эр, эмгүй зэвсэг барьж шаардлага гарвал хэдэн ч фронтод зэрэгцэн тулалдах чадвартай байх ёстой” хэмээн эх орон нэгтнүүддээ гэрээслэл үлдээж байжээ. Анх 1948 онд НVБ-ийн Еренхий Ассамблейн тогтоож егсен 14,1 мянган км.кв нутаг дээр Израйлчууд 1982 он хүртэл дайн хийсээр Арабуудын газар нутгаас 6,7 мянган км.кв нутгийг эзлэн авсан байдаг. Ер нь Израйль улсын гадаад бодлого нь "Тэсч vлдэх" гэсэн зарчмаар явдаг байна. Учир нь тус улсад байнга заналхийлж буй Арабын улсууд Израйлийг тойроод л байж байдаг.
1969 оны "6 едрийн дайн"-аар Израйль улс Иордан голын баруун эрэг, Гаазын зурвас, Голланы ендерлег зэргийг Арабуудаас эзлэн авсан түүхтэй. 1970 онд Палестины чөлөөлөх байгууллагаын дайчид Иорданоос Израйлийн нутаг луу цемерч багахан хэмжээний тулалдаан хийж, эцэст нь Ливан луу дvрвэн гарсан байдаг. Сири улс нь Палестины чөлөөлөх байгууллагыг анхнаас нь идэвхтэй дэмжсээр ирсэн. Израйль 1973 онд Египет, Сири, Иордан луу нэгэн зэрэг тvрэмгийлэн орсон бегеед 1982 онд Израйлийн цэрэг Ливаныг эзлэн авснаар Ойрхи Дорнодод хамгийн хүчирхэг цэрэг армитай гэдгээ даян дэлхийд нотлон харуулсан билээ. Ингэхээр дэлхийд хамгийн ухаалаг, хэрсүү, зовлон үзсэн ард түмэн гэгддэг Израйлчууд хэрэгцээ гарвал эр эмгүй байлдаж чаддаг, бас хүүхнүүд нь гоо сайхнаа хаана ч хадгалж чаддаг үндэстэн гэдгийг Ким Меллибовскийн цахим хуудсандаа байршуулсан зургууд нотолж байна.
Д.Түвшин
Сэтгэгдэл (11)