Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун телевизийн шинэ жилийн нэвтрүүлэгт оролцох үеээрээ олны анхаарлыг татах нэгэн үг хэлсэн байна. Тэрбээр “Цөмийн зэвсгийг хөөргөх товчлуур миний ширээн дээр үргэлж байдаг. Тийм болохоор АНУ дайн эхлүүлэх боломжгүй” гэж сүрдүүлсэн байна.
Түүгээр зогсохгүй “Бидэнд АНУ-ыг бүхэлд нь үгүй хийж чадах зэвсэг бий. Энэ бол заналхийлэл бус, харин бодит үнэн” гэжээ.
Харин үүний хариуд АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп “Тэдний юу хийж чадахыг бид харах болно” хэмээсэн байна.
Сүүлийн жилүүдэд хийсэн цөмийн бус пуужингийн удаа дараалсан туршилт, цөмийн зэвсгийн хөтөлбөр зэргээс Умард Солонгос хүчтэй шүүмжлэлд өртсөөр байгаа юм.
Мөн Ким Жон Ун “Бид цөмийн зэвсгийн хөтөлбөрт анхаарч байна. Хүсэж буй зорилгодоо хүрэхээс өмнө хэд хэдэн шатыг давах хэрэгтэй байгаа. Цөмийн зэвсгийн хошуу, баллистик пуужингийн чанарыг сайжруулж, хөөрөх хурдыг нэмэгдүүлэх шаардлагатай байна” хэмээн хэлжээ.
Эх сурвалж: BBC.
Сэтгэгдэл (1)