Бээжин Шанхай чиглэлийн “Фүшин” хурдны галт тэрэг 350 км/цаг хурдалж, албан ёсоор үйл ажиллагаагаа эхэллээ. Ингэснээр Хятад улс төмөр замын хурдаараа дэлхийг дагуулж, энэ салбарт тэргүүлж байна. Өнөөдрийн байдлаар Хятад улс хурдны галт тэрэгний шугам замын газар зүйн урьдчилсан судалгаа, зураг төсөл, барилга байгуулалт, галт тэрэгний цогц хөдөлгүүр зэрэг олон ажилд өөрийн гэсэн онцлогийг шингээж, гадаад зах зээлд нийлүүлж байна. Хятадын “Дөрвөн шинэ нээлт”-ийн нэг гэгдэж буй Хятадын хурдны галт тэрэг нь аюулгүй, тохилог, хурдан гэсэн үзүүлэлтээрээ дэлхий нийтийн анхаарлыг татаад байгаа юм.
Эх сурвалж: CCTV.com
Сэтгэгдэл (1)